ЗАР МЭДЭЭМэдээ, мэдээлэл

Дархан-Уул аймагт хэрэгжиж буй Найрамдал төслийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн оролцоот засаглалыг бэхжүүлэх зорилтуудын хүрээнд 2030 он хүртэл Дархан-Уул аймаг болон Европын Холбооны гишүүн орнуудын тогтвортой, тэгш, шинэлэг өсөлтийн хэтийн төлөв болон хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлохын тулд Төслийн гарааны төлөвлөлт үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч талууд үндэсний хөгжлийн бодлого, яамдын төсөл, хөтөлбөрүүд, Дархан-Уул аймгийн хөгжлийн бодлогын төлөвлөлтийн баримт бичиг болон 2021-2022 оны гүйцэтгэлийн тайланд үндэслэн боловсруулж олон нийтийн хүртээл болгосон. Тус тайланд Найрамдал төслийн зорилго зорилтууд нь “Алсын хараа-2050”, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Шинэ сэргэлтийн бодлого 2030” зэрэг Монгол улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцэж байгааг дүгнэсэн. Цаашид Дархан-Уул аймгийн хүний ​​хөгжил, амьдралын чанар, эдийн засгийн өсөлт, сайн засаглал, ногоон хөгжил төдийгүй бүс нутгийн хөгжлийн хэрэгжилтийг хангахын тулд Монгол улсын жишиг ухаалаг хотын хөгжлийн концепцийг бүс нутгийн түвшинд МУ-ын хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлох, суурь хүчин зүйлүүдийг тодорхойлж индексжүүлэх, үнэлэх шаардлага урган гарч байна. Уг судалгааны ажил нь дээрх хөгжлийн бодлогуудын зорилтын хэрэгжилтийг хангах суурь болох юм.   

Зорилго: Ухаалаг Дархан хотынхотын үзэл баримтлалыг боловсруулах, өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийх, ухаалаг хотын индексийг тодорхойлох, хөгжлийн стратеги төлөвлөлтийг боловсруулах 

Ажлын товч агуулга

Дархан-Уул аймгийн хүний ​​хөгжил, амьдралын чанар, эдийн засгийн өсөлт, сайн засаглал, ногоон хөгжил төдийгүй бүс нутгийн хөгжлийн хэрэгжилтийг хангахад хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмаар жишиг ухаалаг хотын хөгжлийн концепцийг боловсруулахад чиглэсэн ажил байна.

Тендерийн бичиг баримт хүлээн авах хугацаа, байршил: 2023 оны 9 сарын 25-ны 17.00 цаг хүртэл dieh@friendship.mn хаягаар хүлээн авна. Төслийн маягтыг энд дарж татан авна уу.

Тендерийн материалтай холбоотой асуудлаар +976 70373737 утсаар холбогдоно.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment