Дархан-Уул аймагт хэрэгжиж буй Найрамдал төсөл ухаалаг хотын концепцийг боловсруулж Дархан хотыг загвар хотын жишгээр хөгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд Дархан-Уул аймгийн төрийн байгууллагуудын дижитал шийдэл бүхий бүтээгдэхүүнүүд тэдгээрийн уялдаа холбоог хангах эко систем болон эрх зүйн орчны нөхцөл байдлын судалгааг хийгээд байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 108 систем, үүнээс эрүүл мэндийн салбарт 28 систем ашиглагдаж байгаа хэдий ч тэдгээрийн ашиглалт сул, байгууллага хоорондын уялдаа холбоо, үүрэг оролцоо хангалтгүй, үр ашиг багатай байсаар байна. Дээрх судалгааны хүрээнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт ашиглаж буй E-Health системийг сайжруулах, бусад шатлалын эмнэлгүүдтэй системтэй интеграци хийх, өрхийн эмнэлгийн нэгдсэн систем хөгжүүлэх, иргэдэд зориулсан киоск машин нэвтрүүлэх замаар иргэдэд хүргэж буй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахыг санал болгосон.
Зорилго: Эрүүл мэндийн цахим шилжилтийг хурдасгах, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй, чирэгдэл саадгүй хүргэхэд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино.
Ажлын товч агуулга
Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг дэмжих систем, төхөөрөмжийг нэвтрүүлэх, шинэчлэн сайжруулах замаар эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж иргэдэд тэгш, хүртээмжтэй, төвөг чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн ажил байна.
Тендерийн бичиг баримт хүлээн авах хугацаа, байршил: 2023 оны 9 сарын 11-ний 17.00 цаг хүртэл dieh@friendship.mn хаягаар хүлээн авна. Төслийн маягтыг энд дарж татан авна уу. Тендерийн материалтай холбоотой асуудлаар +976 70373737 утсаар холбогдоно.