Page 9 - Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийншинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийгдэмжин Европын Холбоо - Монгол Улсынхамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл 2022-2025
P. 9

Энтрепренерүүд
            Шинэ бизнес эхлүүлэх, бизнес төлөвлөгөөгөө сайжруулах, одоо байгаа бизнесээ
            хурдасгуурт  оруулах,  эрчимжүүлэх,  бизнесийн  үзэл  баримтлал,  зарчмаа
            баталгаажуулах, болон олон улсын зах зээлд нэвтрэх зэрэг зорилгоор зөвлөхүүд,
            шинийг санаачлагчидтай холбогдох, хамтран ажиллахад нээлттэй.  Мөн бизнесийн
            болон  санхүүгийн  тусламж  дэмжлэг  авах,  шинэ  зах  зээл,  үйлчлүүлэгчдээ  олох
            бүрэн боломжтой.

            Орон нутгийн засаг захиргаа
            Монгол улсын ирээдүйг илүү тогтвортой, хүртээмжтэй, ухаалаг өсөлтөд чиглүүлэх,
            инновацыг  дэмжихэд  Европын  улсуудын    хөрөнгө  оруулалтыг  ашиглах  боломж
            олгоно.

            Судлаачид
            Санаагаа  хэрэгжүүлэх,  шинэлэг  байдлаар  баяжуулах,  судалгааны  түвшин  дэх
            шинэ санаагаа үйлдвэрлэлтэд нэвтрүүлэх, зах зээлд гаргаж амьдралын чанарыг
            сайжруулах платформд нэгдэх боломжийг олгоно.

            Оюутан, залуус
            Чадавхжуулах  сургалтад  хамрагдаж,  бодит  судалгааны  үр  дүн,  шаардлагатай
            материал  тоног  төхөөрөмж  зэргийг  ашиглан,  зөвлөхүүдийн  заавар  зөвлөгөө,
            төлөвлөлтийг дагаж, инновацын чадавхаа хөгжүүлэх, нээх боломж олгоно.

            Их дээд сургуулиуд
            Их сургуулиуд нь инновацыг бий болгогч оюуны төвийн хувьд  Европын Холбоо
            болон  бусад  бүс  нутгийн  их  сургуулиудтай  инновацыг  хөгжүүлэх  таатай  орчин
            бүрдүүлж ажиллана.

              ДЭЭР ДУРДСАН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД ҮЗҮҮЛЖ, ТИБ-ИЙГ БИЙ
              БОЛГОХЫН ТУЛД ЕДИЭТ НЬ ДАРААХ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ
              БАЙНГА ХАМТРАН АЖИЛЛАНА.

              1.  Төрийн захиргааны төв           6.  Монгол дахь Олон улсын
                 байгууллагууд                       байгууллагууд
              2.  Орон нутаг дахь төрийн          7.  Иргэний нийгмийн байгууллага
                 захиргааны байгууллагууд         8.  Хувийн хэвшил
              3.  Монгол болон Европ дахь         9.  Хөрөнгө оруулагчид
                 Европын Холбооны байгууллагууд   10.  Инкубацийн экосистемийг
              4.  Европ, Азийн бүс нутаг дахь        идэвхжүүлэгчид
                 бизнес инкубатор төвүүд, их      11.  Бизнес менторууд
                 сургуулиуд, бизнес эрхлэгчид
              5.  Их дээд сургууль, хүрээлэнгүүд
                 болон тэдгээрийн дэргэдэх бизнес
                 инкубатор төвүүд


                                                THE FIRST TRAINING OF

                                           9
   4   5   6   7   8   9   10   11   12