Page 8 - Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийншинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийгдэмжин Европын Холбоо - Монгол Улсынхамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл 2022-2025
P. 8

ЕВРОП-ДАРХАНЫ ИННОВАЦ, ЭНТРЕПРЕНЕРШИП ТӨВ
                 (ЕДИЭТ) БАЙГУУЛАГДАВ.

            НАЙРАМДАЛ төслийн 3 дахь зорилтын хүрээнд Европ-Дарханы инновац, энтрепренершип
        төв (ЕДИЭТ) нь хакатон, бүүткэмп, инкубац, хурдасгуур зэрэг хөтөлбөр үйлчилгээг нэвтрүүлж,
        Дархан-Уул аймагт инновац энтрепренершипийн соёлыг бий болгох, төлөвшүүлэх зорилготой
        байгуулагдав.
            Тус төв нь НАЙРАМДАЛ төсөл хэрэгжих хугацаанаас үл хамааран тогтвортой, ногоон
        хөгжлийн  зорилгод  нийцсэн  үйл  ажиллагаа  явуулж  байгаа,  явуулахаар  эрмэлзэж  байгаа
        бизнес  эрхлэгчид,  жижиг  дунд  үйлдвэрлэгчид,  гарааны  бизнес  эрхлэгчид,  компаниудын
        мэдээллийн  сангийн  найдвартай  платформ  бий  болгож,  тэдний  үйлдвэрлэл  үйлчилгээнд
        инновац  нэвтрүүлэх  замаар  орон  нутгийн  эдийн  засгийн  таатай  экосистем  бий  болгоход
        дэмжлэг үзүүлнэ.
             ЕДИЭТ-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ЭКОСИСТЕМ


                                ИНКУБАЦЫН      МЕНТОРШИП
                                ҮЙЛЧИЛГЭЭ

               Гарааны бизнес болон                       ТҮНШЛЭЛ
                Энтрепренершипийн
                  хөтөлбөрүүд
               (Мэдээллийн бааз үүсгэх,
             чадавхжуулах, бойжуулах, тэлэх
              - бүүткемп, спринт, имерсон   ЕДИЭТ
                идеатон, хакатон г.м)                     ЭХЛЭЛИЙН ХӨРӨНГӨ
                                                             ОРУУЛАЛТ
                     ДУНДЫН ОФФИС
                       ҮЙЛЧИЛГЭЭ                      ХУРДАСГУУР
                                     ТУРШЛАГА СУДЛАХ
                                      БИЗНЕС АЙЛЧЛАЛ

              ЕДИЭТ-ИЙН ТОГТВОРТОЙ ИННОВАЦЫН БҮЛЭГ НЬ ОРОЛЦОГЧ ТАЛУУД
              БОЛОН ТӨСЛИЙН ҮР ШИМИЙГ ХҮРТЭГЧДЭД ЗОРИУЛЖ ХАМТРАН
              АЖИЛЛАХ ОЛОН БОЛОМЖИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.


            ЕДИЭТ-ийн  үйл  ажиллагааны  хүрээнд  Дархан-Уул  аймгийн  боловсрол,  сургалт
        судалгааны  салбарын  оролцоог  сайжруулах,  бизнесийг  бойжуулах,  хурдасгах  зэрэгт
        инновац, энтрепренершипийн дэмжлэг үзүүлэх  зорилготой Тогтвортой Инновацын Бүлгийг
        (ТИБ)  байгуулж,  цаашид  бусад  аймаг,  бүс  нутагт  өргөжүүлэхээр  зорьж  байна.  Тогтвортой
        инновацын бүлгийн үйл ажиллагааны үр дүнд ЕДИЭТ-ийн хэрэглэгч үйлчлүүлэгчдийн нэгдсэн
        сүлжээ бий болж, хамтдаа хөгжих боломж бүрдэнэ.
            Бизнес эрхлэгчид
            Бизнесүүдийн  хувьд  экосистемд  нэгдэж  ирээдүйн  бизнес  эрхлэгчдээ  бэлтгэх,
        төлөвшүүлэх боломж нээгдэнэ. Мөн шинээр бий болж буй орчин үеийн зах зээлд амжилттай
        ажиллах, оршин тогтнох чадамжтай, шинийг санаачлагчидтай хамтран ажиллах боломжтой
        болох юм.


                                           8                                                                                  9
   3   4   5   6   7   8   9   10   11   12