Page 4 - Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийншинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийгдэмжин Европын Холбоо - Монгол Улсынхамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл 2022-2025
P. 4
Туршлага судлах анхдугаар айлчлалыг зохион байгуулав.
Туршлага судлах айлчлал, солилцооны хөтөлбөр нь “НАЙРАМДАЛ”
төслийн Дархан-Европын бүс нутгийн форумын үйл ажиллагааны чухал
хэсэг бөгөөд төслийн урт хугацааны бодлого, хамтын ажиллагааны
зорилтуудыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ. Туршлага судлах
анхдугаар айлчлалын хүрээнд тэргүүн туршлага солилцох форумыг
Дархан-Уул аймагт 2022 оны 6-р сарын 28-наас 7-р сарын 1-ний
хооронд зохион байгууллаа.
Туршлага судлах анхны айлчлалыг Дархан-Уул аймгийн ЗДТГ,
ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль хамтран 2022
оны 6-р сарын 28-наас 7-р сарын 1-ний хооронд “Тогтвортой хотуудын
ногоон хөгжил” тэргүүлэх чиглэлийн хүрээнд Дархан хотод зохион
байгуулав.
Туршлага судлах айлчлал, тэргүүн туршлага солилцох форум
Европын холбоо, Дархан-Уул аймаг хоорондын CSO-LA/2021/428-390
гэрээний дагуу явагдаж, нэг талаас Хорват, Словени, Монтенегро
Риека, Аядовшчина, Бар хотуудын удирдлага, нөгөө талаас Дархан-
Уул аймгийн удирдлагын баг “Найрамдал” төслийн үндсэн зорилтуудыг
хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал
солилцон үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тодорхойллоо.
Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг Эко Ноос ХХК-д зочлов.
4 5