Европт хийх айлчлалын эхний өдөр: Istanbul, Turkey

Турк улсын Мармара мужийн хотуудын холбооны үйл ажиллагаатай танилцав. Мармара мужийн хотуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Найрамдал төслийн ДЕФ-ын гишүүн ноён Самил Арслан нэгдсэн холбооныхоо олон сайн туршлагуудыг бидэнтэй хуваалцлаа. Тус холбоо нь Турк улсын ДНБ-ий 45 хувийг үйлдвэрлэж, нийт хүн амын 1/3 оршин суудаг 11 хотын холбоо юм. Истанбул хотын захиргааны дэргэдэх ISBAK…

Европт хийх айлчлалаа эхлүүлээд байна.

Европын Холбооны санхүүжилттэй НАЙРАМДАЛ төслийн Тэргүүн туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн удирдлагууд, Дархан Европын бүс нутгийн форум, төслийн нэгж болон бизнесийн салбарын төлөөллүүдээс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Европт хийх айлчлалаа эхлүүлээд байна. Энэ удаагийн айлчлал нь “Ухаалаг хот, Ногоон хот” сэдвийн хүрээнд хийгдэж байна.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ НАЙРАМДАЛ ТӨСЛИЙН ДАРХАН ЕВРОПЫН БҮС НУТГИЙН ФОРУМЫН (ДЕФ) АНХНЫ АЛБАН АЙЛЧЛАЛ 2022 ОНЫ 10 САРЫН 30-ААС ЭХЭЛНЭ.

Европын Холбоо болон Дархан-Уул аймгийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албаны ажилчид, мэргэжилтнүүд, нутгийн удирдлага, их дээд сургууль, судалгааны байгууллага, ЖДҮ, гарааны бизнес эрхлэгчдийг харилцан туршлага солилцох боломжоор хангах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилго бүхий Дархан-Европын бүс нутгийн форумын (ДЕФ) Европ дахь анхны албан айлчлал энэ оны 10 сарын 30-аас эхэлнэ. НАЙРАМДАЛ төслийн Европын…

“Гарааны бизнесийг чадавхжуулах модуль-2” сургалт маань амжилттай үргэлжилсээр.

“Гарааны бизнесийг чадавхжуулах модуль-2” сургалт маань амжилттай үргэлжилсээр. Бид өнөөдөр мэдээлэл цуглуулах PESTLE, PDCA болон мэдээлэл боловсруулах PIVOTTABLE аргачлалыг ашиглан бизнесийн төлөв байдлаа хэрхэн шинжлэх тухайд суралцлаа. Харин яг одоо бизнесийнхээ дижитал маркетинг амжилттай хийх тухай зөвлөгөө авч байна.

“Гарааны бизнесийг чадавхжуулах модуль-2” сургалт маань онлайн хэлбэрээр үргэлжилж байна.

“Гарааны бизнесийг чадавхжуулах модуль-2” сургалт маань онлайн хэлбэрээр үргэлжилж байна. Өнөөдөр бид “нөөц хуваарилалт” “санхүү удирдлага” гэсэн сэдвүүдээр голчлон ярилцаж, хамтдаа суралцлаа. Сургалтыг удирдан явуулж буй ментор багш нар болон идэвхтэй оролцсон суралцагчдадаа талархал илэрхийлье.

Европын Холбооны санхүүжилттэй НАЙРАМДАЛ төслийн ЕВРОП-ДАРХАНЫ ИННОВАЦ ЭНТРЕПРЕНЕРШИП ТӨВ-ийн “Гарааны бизнес эрхлэгч энтрепренерүүдийг хөгжүүлэх модуль-1 сургалт” нь “Гарааны бизнесийн төлөвлөлт, төсөл боловсруулах арга зүй” сэдвээр үргэлжилж байна.

Европын Холбооны санхүүжилттэй НАЙРАМДАЛ төслийн ЕВРОП-ДАРХАНЫ ИННОВАЦ ЭНТРЕПРЕНЕРШИП ТӨВ-ийн “Гарааны бизнес эрхлэгч энтрепренерүүдийг хөгжүүлэх модуль-1 сургалт” нь “Гарааны бизнесийн төлөвлөлт, төсөл боловсруулах арга зүй” сэдвээр үргэлжилж байна. Нийт оролцогчид, ментор багш нартаа амжилт хүсье.