ЗАР МЭДЭЭМэдээ, мэдээлэл

Төслийн нэр: Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “НАЙРАМДАЛ” төсөл

Зорилго: Цахим  шилжилтийг хурдасгах, тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах, залуу энтрепренерийг дэмжих ажлын байрыг бий болгох

Зорилтот төслийн товч агуулга

Ус, хог хаягдал, эрчим хүчний чиглэлийн  (нийгмийн дэд бүтцийг бий болгох) зорилтот төсөл 

Олон нийтийн оролцоонд суурилсан, нийтлэг үйлчилгээний дэд бүтцийг бий болгох, ус, хог хаягдал, тогтвортой эрчим хүчний хүртээмжийг хангах чиглэлтэй байна.  Зорилтот төсөл нь гүйцэтгэлийн стандарт, үр дүнд суурилсан стандартыг хангах, 24/7 үйлчилгээ, гомдол барагдуулах механизм гэх мэт нийтлэг үйлчилгээг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулахад чиглэнэ. Мөн түүнчлэн эдгээр төслүүд нь хуванцар болон электрон хог хаягдал, богино хугацаанд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг бохирдуулагчид (метан, хар нүүрстөрөгч) зэргийг ногоон технологийн инновац, загварчлал, платформ хөгжүүлэлт, тогтвортой хотжилтын үйл ажиллагаа явуулахад түлхэц болох өгөгдлийн сан бүрдүүлэхтэй холбосон байгаль орчинд ээлтэй менежменттэй байна.

Нийгэм, мэдээллийн технологийн энтрепренершипийг дэмжих зорилтот төсөл

Нийгмийн тэгш, хүртээмжтэй байдлыг дэмжихэд чиглэсэн инновацад суурилсан энтрепренершипийг дэмжсэн төсөл байна. Төсөл нь баг, сумын түвшинд иргэдийн оролцоог сайжруулах, нийгмийн хүртээмжтэй байдлыг бий болгохоос эхлээд байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, эрүүл ахуй, хүнс үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, орон байр зэрэг тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилтот төслийг хамтран  хэрэгжүүлэх сонирхолтой Монгол Улс, Европын холбооны гишүүн орнууд болон азийн орнуудаас сонирхсон байгууллагууд, консорциум, багийг урьж байна.   

Тендерийн бичиг баримт хүлээн авах хугацаа, байршил: 2023 оны 5 сарын 17-ны  17.00 цаг хүртэл dieh@friendship.mn  хаягаар цахимаар, мөн хэвлэмлээр Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан-ХААИС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац энтрепренершип төв-д хүлээн авна. Төслийн маягтыг энд дарж татан авна уу.

Хамрах хүрээ: Монгол Улс, Европын холбооны гишүүн орнууд болон азийн орнуудаас  төсөл хэрэгжүүлэх өндөр ур чадвартай туршлага, чадавхтай  байгууллага, консорциум, баг тэгш эрхтэйгээр оролцох боломжтой.

Тендерийн материал илгээсэн бол +976 70373737 утсаар холбогдож мэдэгдэнэ.

“НАЙРАМДАЛ” ТӨСӨЛ

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment