ЗАР МЭДЭЭ

Төслийн нэр: Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “НАЙРАМДАЛ” төсөл

Зорилго: Сайн дурын нүүрсхүчлийн хийн зах зээл (VCM) болон Парисын хэлэлцээрийн 6-р зүйлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх

Төслийн товч агуулга

Европын Холбооноос Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран санхүүжүүлж буй НАЙРАМДАЛ төсөл нь тус аймгийн удирдлагуудад уур амьсгалын өөрчлөлтийн төслийн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх чиглэлээр аймаг, хот, сум, дүүрэг зэрэг үндэсний бус, дэд түвшний нөхцөл байдлыг судлах таатай орчныг аль болох хурдан бөгөөд үр дүнтэйгээр бүрдүүлэх, мөн хөрөнгө оруулалтын бэлэн байдлын санал дээр үндэслэн төслүүдийг хэрэгжүүлэхэд тохирох санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх зорилгоор Европын болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллах ховорхон боломжийг олгож байна. Төслийн бэлтгэл ажлыг хангаж, багц төсөл хэрэгжүүлэхэд бэлдэх үе шатанд тус санаачилгын зүгээс засгийн газар болон түүнд хамаарах байгууллагууд, төслийг боловсруулах, төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран санхүүжүүлэгч байгууллагуудын шаардлагыг хангасан, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн, тогтвортой хөгжлийн шилжилтэд хүрэх зам болон эдийн засгийн тогтолцоог бий болгох уур амьсгалын төслүүдийг хэрэгжүүлэхэд нь Дархан-Уул аймагт туслах юм.

Үндсэн зорилт:

• Дархан-Уул аймгийн нүүрсхүчлийн хийн кредит үүсгэх чадавхыг урьдчилан тодорхойлж, тогтоох иж бүрэн ТЭЗҮ хийх. Энэхүү судалгаа нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт нүүрсхүчлийн хийн кредит үүсгэх, мөнгөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа болон оролцоог хамарсан институцийн тогтолцоог бий болгоно.

• Шалгуур хангасан төслүүдийн урьдчилсан ТЭЗҮ/ТЭЗҮ-ийг хийх, нүүрсхүчлийн хийг бууруулах ба/буюу арилгах схемийн шаардлага хангасан нүүрсхүчлийн хийн кредитийн төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн загварчлал гаргах.

• Аль болох ТЭЗҮ дээр суурилсан төслийн урьдчилсан баримт бичиг боловсруулах.

• Нүүрсхүчлийн хий ялгаруулахаас зайлсхийх, нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг арилгах чиглэлийн одоо ашиглагдаж буй стандартуудыг хэрэгжүүлэн, батлан харуулж, төслийн гэрчилгээжүүлэлтэд тавигдах шаардлагуудыг хангах.

• ЕХ-ны нүүрсхүчлийн хий ялгаруулахаас зайлсхийх, нүүрсхүчлийн хийг арилгах схемийг хамтын ажиллагааны түншлэлд ашиглах боломжтой эсэхийг шалгах

Төсөл хэрэгжих байршил: Дархан-Уул аймаг  

Тендерийн бичиг баримт хүлээн авах хугацаа, байршил: 2024 оны 8-р сарын 5 -ны  17.00 цаг хүртэл uuganzaya.ts@darkhan.gov.mn хаягаар цахимаар, мөн хэвлэмлээр Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан-ХААИС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац энтрепренершип төв-д хүлээн авна. Төслийн удирдамжийг энд дарж татан авна уу.

Хамрах хүрээ: Монгол Улс, Европын холбооны гишүүн орнууд болон азийн орнуудаас  төсөл хэрэгжүүлэх өндөр ур чадвартай туршлага, чадавхтай  байгууллага, консорциум, баг тэгш эрхтэйгээр оролцох боломжтой.

Тендерийн материал илгээсэн бол +976 70373737 утсаар холбогдож мэдэгдэнэ.

“НАЙРАМДАЛ” ТӨСӨЛ

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment