ЗАР МЭДЭЭМэдээ, мэдээлэлОнцлох мэдээ

ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “НАЙРАМДАЛ” ТӨСЛИЙН ЕВРОП-ДАРХАНЫ ИННОВАЦ ЭНТРЕПРЕНЕРШИП ТӨВИЙН СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ СУДАЛГАА ХИЙХ,  ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Европын Холбоо, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХААИС-ын Дархан салбар сургуулийн хамтарсан санхүүжилттэйНайрамдал” төсөл нь хамтын ажиллагааны олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар  Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилттойгоор 2022-2025 оны хооронд Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл юм. (Дараах линкээр орж “Найрамдал” төслийн талаарх мэдээллийг авна уу.   “НАЙРАМДАЛ” Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл 2022-2025(sab.edu.mn)

Найрамдал төсөл нь үндсэн зорилтынхоо хүрээнд Европ Дарханы Инновац энтрепренершип төвийг байгуулан ажиллаж байна. Тус төв ЖДҮ, гарааны бизнес эрхлэгч, бизнес санаа бүхий иргэд, энтрепренерүүд, аж ахуйн нэгжүүдэд бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, дараагийн шатанд гарах, бизнесийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад дутагдаж байгаа  шаардлагатай мэдлэг, ур чадварын хэрэгцээг тодорхойлон  бизнесийг дэмжих хөтөлбөрүүдийг боловсруулахаар  зорьж байгаа бөгөөд доорх шаардлага хангасан гүйцэтгэгчийг урьж байна. Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг дараах линкээр татаж авна уу. https://eudarkhan.mn/assets/uploads/2023/12/Сонгон-шалгаруулалтын-материал-3.docx

Оролцогчдод тавигдах шаардлага

  1. Албан ёсны үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд байх
  2. Тодорхойлсон зорилтуудыг гүйцэтгэх менежмент, техник аргазүй, хүний нөөцийн чадамжтай мэргэшсэн байгууллага байх
  3. Эдийн засаг, маркетинг, төсөл хөтөлбөр, менежмент, гарааны бизнес, энтрепренершип, бизнес  хөгжлийн чиглэлээр сургалтын хөтөлбөр, модуль, агуулга аргазүй, үнэлгээний систем боловсруулах, сургалтын гарын авлага бэлтгэх судалгааны ажил гүйцэтгэж  байсан 3-аас доошгүй жилийн практик  туршлагатай байх
  4. Ажлын үйл явц, ажлын тайланг англи монгол хэл дээр тайлагнах, чөлөөтэй харилцах боломжтой байх.
  5. Европын Холбоо  болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд ижил төстэй ажил гүйцэтгэж байсан  бол давуу тал болно;

Ирүүлэх материалууд

  1. Зөвлөх үйл ажиллагаа хийж гүйцэтгэх хүсэлт бүхий захидал
  2. Байгууллагын танилцуулга 
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Сонгон шалгаруулалтад оролцох саналын маягт
  5. Багийн гишүүдийн танилцуулга, ажлын туршлагыг илэрхийлсэн мэдээллүүд (CV)
  6. Үнийн санал /төсвийн дэлгэрэнгүй/

Сургалтын хөтөлбөр боловсруулж хамтран ажиллах сонирхогч нь саналын материалаа 2023 оны 12 сарын 25-ны 17.00 цагаас  өмнө dieh@friendship.mn хаягаар /PDF/ирүүлнэ үү

Хаяг:Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан-ХААИС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац энтрепренершип төв

 Утас  +976-70373737, 99262329, 88713710, 99891207

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment