ЗАР МЭДЭЭМэдээ, мэдээлэл

Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх Найрамдал төслийг Европын Холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль болон Зүүн өмнөд Европын бүс нутгийн удирдлагын консорциум хамтран Дархан-Уул аймагт 2022 оны 02-р сараас хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://eudarkhan.mn/, FB: Найрамдал төсөл / Friendship project хуудаснаас үзнэ үү.

“Найрамдал төслөөс иргэдийн оролцоот засаглалыг дэмжих үндсэн зорилтын хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг орон нутгийн төрийн албан хаагчдын хэрэгцээнд тулгуурлан боловсруулж хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд Төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг  гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна. Төслийн удирдамжийг энд дарж татаж авна уу.

Сургалтын хөтөлбөрийн зорилго:

Төрийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар ухаалаг хотын шилжилтийг хурдасгах, тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулахад оршино.

Зорилт:

  1. Төрийн нэгдсэн сүлжээ, хатуу, зөөлөн дэд бүтцийг сайжруулах, төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих;
  2. Бүх шатны нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид, иргэдийн төлөөлөгчид, иргэдийн мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх;
  3. Иргэдийн ая тухтай эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг хангахуйц ухаалаг шийдлүүдийг дэмжих;

Гүйцэтгэгч байгууллагад тавигдах шаардлага

  1. Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэрэгцээний суурь судалгааг гүйцэтгэж түүнд үндэслэсэн цогц хөтөлбөрийг боловсруулах хүний нөөцийн чадамж бүхий мэргэшсэн байгууллага байх
  2. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх

Ирүүлэх материалууд

  1. Ажил гүйцэтгэх хүсэлт бүхий албан бичиг
  2. Байгууллагын танилцуулга
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Сургалтын хөтөлбөр боловсруулах сонгон шалгаруулалтад оролцох саналын маягт
  5. Багийн гишүүдийн  анкет, ажлын туршлагыг илэрхийлсэн мэдээлэл (CV)
  6. Үнийн санал /төсвийн дэлгэрэнгүй/

Сургалтын хөтөлбөр боловсруулж хамтран ажиллах сонирхогч нь саналын материалаа 2023 оны 06 сарын 12-ны 17.00 цагаас  өмнө dieh@friendship.mn хаягаар /PDF/ирүүлнэ үү

Хаяг:Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан-ХААИС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац энтрепренершип төв

Лавлах утас  +976-70373737 88713710   Төслийн ажилтан В.Гантулга

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment