Тус форумын хүрээнд танилцуулагдах төслийг хүлээн авах зорилго нь:
“Нээлттэй Дархан” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх, нийгэм эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл хөтөлбөрийг дэмжихэд оршино. Мөн
- Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр иргэд, аж ахуй нэгж байгууллагаас санаачилсан төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулах
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад шалгарсан төслүүдийг танилцуулах, уулзалт зохион байгуулах, хамтын ажиллагаа тогтоох, хөрөнгө оруулалтыг татах зорилготой
Иймд иргэд, ААН байгууллага, бизнес эрхлэгч та бүхнийг тус форумд оролцож Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр зорьж буй өөрсдийн санаачилсан ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАХЫГ урьж байна.
Форумд хэн оролцож болох вэ? - Дархан-Уул аймагт төр, хувийн хэвшлийн хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД
- Дархан-Уул аймагт ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах чиглэлээр төслийн санхүүжилт эрэлхийлж бүх талын дэмжлэг хүсэж буй ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ иргэн, ААНБ
Иймд та бүхэн 2023 оны 06 дугаар сарын 01 хүртэл дараах линкээр урьдчилсан бүртгэлд бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн төслүүдийн танилцуулах өдөрлөг 6 сарын 5-аас 9-ний өдрүүдэд ХААИС дээр зохион байгуулагдана. Дэмжигдсэн төслүүд форумын үеэр танилцуулагдаж хөрөнгө оруулагч нартай холбогдох, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдах, бодлогын дэмжлэг авах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
Холбогдох мэдээллийг 70373737 утсаар авч болно.