ЗАР МЭДЭЭМэдээ, мэдээлэл

Төслийн нэр: Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “НАЙРАМДАЛ” төсөл

Төслийн тухай: “Найрамдал” төсөл нь хамтын ажиллагааны олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар  Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилтын хүрээнд  ЖДҮ, гарааны бизнесийг дараагийн шатанд нь гаргахад өрсөлдөөнт хэлбэрээр техникийн болон санхүүгийн тэтгэлэг олгож гарааны бизнесийн  эко системийг дэмждэг.

“Найрамдал” төсөл нь дор дурдсан зорилго, тэргүүлэх чиглэлийн дагуу  гарааны бизнесийн төслийн санал хүлээн авч байна.

Зорилго: Дархан-Уул аймгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, инновац, технологийн  тусламжтайгаар шийдвэрлэх гарааны бизнест санхүүгийн тэтгэлэг олгох замаар өрсөлдөх чадвар бүхий гарааны бизнесийг хөгжүүлэхэд оршино.

Гарааны бизнесийн төсөлд тавигдах ерөнхий шаардлага

Гарааны бизнесийн төсөлд  дараах үндсэн зарчмыг баримталсан байна. Үүнд:

  1. хэрэгжих боломжтой байх

Гарааны бизнесийн төслийн чиглэл:

Дор дурдсан үйл ажиллагааны чиглэлийн гарааны бизнест техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

  • Боломжит өртөгтэй  дулааны алдагдалгүй сууц/ байшин
  • IT технологид суурилсан агаарын чанарын мэдээлэл
  • Тогтвортой аялал жуулчлал
  • Ухаалаг зоорь ба хураалтын дараах менежмент
  • Зөгийн аж ахуй
  • 4 улирлын ухаалаг хүлэмж
  • Байгалийн шинжлэх ухааны  суурь боловсрол/ албан бус боловсрол

Хамрах хүрээ:Жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллага,  компани, гарааны бизнес эрхлэгч, шинэ бүтээлийн патент эзэмшигч, шинэ санаа бүхий иргэн, энтрепренерүүд тэгш эрхтэйгээр оролцоно. 

Төслийн бичиг баримт хүлээн авах хугацаа, байршил: 2023 оны 5 сарын 3-ны  17.00 цаг хүртэл dieh@friendship.mn  хаягаар цахимаар, мөн хэвлэмлээр Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан-ХААИС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац энтрепренершип төв-д хүлээн авна. Төслийн маягтыг энд дарж татан авна уу.

Тендерийн материал илгээсэн бол +976-70373737 утсаар холбогдож мэдэгдэнэ.

“НАЙРАМДАЛ” ТӨСӨЛ

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment