Европын Холбооны хамтарсан санхүүжилтэй “Найрамдал” төслийн бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан оролцогчдоос шилдэг бизнес эрхлэгч, энтрепренерийг шалгаруулж урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах
Хоёр: Шалгуур үзүүлэлт
- Төслийн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт, шинэ бүтээн байгуулалт, тогтвортой үйлдвэрлэлийн өсөлт
- Инновац, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэлт
- Ажлын байр нэмэгдүүлж, зах зээлээ өргөжүүлсэн байдал /шинээр бий болсон ажлын байрны тоо, борлуулалт болон орлогын өсөлт/
- Оюуны өмчийн эрхийн баталгаажуулалт, судалгаа хөгжүүлэлтийн явц, үр дүн
Гурав: Тавигдах шаардлага
- Европын Холбооны хамтарсан санхүүжилтэй “Найрамдал” төслийн бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан байх (сургалтын үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ)
- Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад чиглэсэн байх
- Найрамдал төслийн “Найрамдал шинжлэх ухааны төв”-(Европ Дарханы инновац энтрепренершип төв)-тэй хамтын ажиллагааны гэрээтэй байх
Дөрөв: Шагналын сан
Нийт шагналын сан 30,000,000 (гучин сая) төгрөг, шаардлага хангасан 5 хүртэлх шилдэг бизнес эрхлэгч, энтрепренерийг шалгаруулж урамшуулна..
Тав: Материал хүлээн авах
- Шалгуур үзүүлэлтийн дагуу танилцуулга бэлтгэн ирүүлэх (үйлдвэрлэлийн өсөлт, инновац, татварын мэдээлэл болон бусад эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах)
- Баталгаажуулах материалыг хавсралтаар ирүүлнэ.(Хийсэн ажлын холбогдох мэдээлэл, баталгаажуулах баримт, зураг, нэмэгдсэн ажлын байрны гэрээ, оруулсан хөрөнгө оруулалтын дүн, татварын тайлан гэх мэт)
- Шалгаруулалтын материалыг PDF форматаар бэлтгэн dieh@friendship.mn цахим хаягаар 2025 оны 05 дугаар сарын 01 -ний 17.00 цаг хүртэл хүлээн авна. (Хугацаа хоцроосон материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу).
Хаяг:Найрамдал шинжлэх ухааны төв” (Европ-Дарханы Инновац Энтрепренершип Төв)
Дархан-Уул аймаг, Дархан сум, ХААИС-ийн АЭБС-ийн байр, 213 тоот
Холбоо барих утас: 7037-3737, 99891207, 88713710
“Найрамдал” төсөл