Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх Найрамдал төслийг Европын Холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль болон Зүүн өмнөд Европын бүс нутгийн удирдлагын консорциум хамтран Дархан-Уул аймагт 2022 оны 02-р сараас хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://eudarkhan.mn/, FB: Найрамдал төсөл / Friendship project хуудаснаас үзнэ үү.

Иргэдийн оролцоот засаглалыг дэмжих үндсэн зорилтын хүрээнд төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, аймаг,сум,багийн мэргэжилтнүүдийг   чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг Орон нутгийн төрийн албан хаагчдын хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан  бөгөөд Төрийн албан хаагчдыг чадавхжуулах энэхүү сургалтын хөтөлбөрийн дагуу багшлах багийн сонгон шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна. Удирдамжийг энд дарж татан авна уу.

Гүйцэтгэгч байгууллагад (Сургалтын байгууллага, баг )-т тавигдах шаардлага

  1. Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, аймаг,сум,багийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг явуулах эрх бүхий байгууллага, баг нь хүний нөөцийн чадамж бүхий мэргэшсэн байх
  2. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх

Ирүүлэх материалууд

  1. Багшлах ажлыг гүйцэтгэх хүсэлт бүхий албан бичиг
  2. Байгууллагын /багийн танилцуулга/ 
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/Захирлын иргэний үнэмлэх/
  4. Багш нарын сонгон шалгаруулалтад оролцох саналын маягт /Саналын маягт-01/
  5. Багийн гишүүдийн  анкет, ажлын туршлагыг илэрхийлсэн мэдээллүүд (CV), диплом
  6. Үнийн санал /төсвийн дэлгэрэнгүй/

Хичээлийн стандарт хөтөлбөр боловсруулж, Дархан-Уул аймагт танхимаар хичээл зааж хамтран ажиллах сонирхогч нь саналын материалаа 2024 оны 09 сарын 20-ны 17.00 цагаас  өмнө dieh@friendship.mn хаягаар /PDF/ирүүлнэ үү

Хаяг:Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан-ХААИС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац энтрепренершип төв

Лавлах утас  +976-70373737, 80012755

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment