Европын холбооны санхүүжилттэй “Найрамдал” төсөл нь Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжин, Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилтын хүрээнд Дархан – Европын бүс нутгийн хамтын ажиллагааны уулзалт – 2022 оноос жил бүр зохион байгуулдаг ба энэ удаагийн уулзалт “Ухаалаг хот” сэдвийн дор болж байгаа ба ДуА-ын ИТХ-ын дарга, ЗДТГ, Европын холбооны Зүүн Өмнөд Европын нутгийн удирдлагын консорциум /НАЛАС/-ын удирдлага, Европын хотуудын Захирагч нарын төлөөлөл болон ЕХ-ны “Ухаалаг хотууд”, хотжилтын судалгаа, төлөвлөлт, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн төсөл хэрэгжүүлэгч, эрдэмтэд, судлаачид зэрэг 20 гаруй төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм.