Европын Холбооны санхүүжилттэй 57 хотын түншлэлийн төслийн оролцогч талууд цар тахлын нөхцөл байдалтай холбоотой саад бэрхшээлийн дараа нүүр тулан уулзаж байгаагаараа онцлогтой уулзалт юм. Хотуудын төлөөлөгчид санал солилцох, хэлэлцүүлэг зохион байгуулах, тэргүүн туршлага солилцох, дэлхийн ирээдүйн хот байгуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үр дүнг бүхэлд нь зураглах стратегийн харилцааны арга зам бий болгох талаар 3 өдрийн турш чуулна. Мөн арга хэмжээний үеэр хотын түншлэлийн холбоо, арга барил, холбогдох бодлого журмууд, тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн Европын Холбооны стратегийн талаар хэлэлцэнэ. Уулзалтын үеэр хог хаягдлын менежмент ба нийгмийн оролцооны сэдэвтэй уялдуулан Брюсселийн бүс нутгийн тэргүүн туршлагатай танилцах айлчлал зохион байгуулагдаж, талуудтай харилцах харилцаагаа бэхжүүлэхээр Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, төслийн зохицуулагч бөгөөд ЕДИЭТ-ийн захирал П.Мэнд-Амгалан, төслийн удирдах, гүйцэтгэх хорооны гишүүн Камлеш Патак нар оролцоно. 3 өдрийн арга хэмжээ нь энэ сарын 9-нд өндөрлөнө.