Европын холбооны тогтвортой хотуудын түншлэл хөтөлбөрөөс Бельги улсын Брюссель хотноо зохион байгуулж буй дэлхийн анхдугаар уулзалтад Монгол улсаас “НАЙРАМДАЛ” төслийг хэрэгжүүлэгч Дархан хот анх удаа оролцож байна.

Европын Холбооны санхүүжилттэй 57 хотын түншлэлийн төслийн оролцогч талууд цар тахлын нөхцөл байдалтай холбоотой саад бэрхшээлийн дараа нүүр тулан уулзаж байгаагаараа онцлогтой уулзалт юм. Хотуудын төлөөлөгчид санал солилцох, хэлэлцүүлэг зохион байгуулах, тэргүүн туршлага солилцох, дэлхийн ирээдүйн хот байгуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үр дүнг бүхэлд нь зураглах стратегийн харилцааны арга зам бий болгох талаар 3 өдрийн…