Дархан-Уул аймгийн ЗДТГ, Европын Холбоотой байгуулсан CSO-LA/2021/428-390 тоот гэрээний дагуу хэрэгжиж буй, Европын холбооны санхүүжилттэй “НАЙРАМДАЛ” төслийн зорилт-2 болох иргэдийн оролцоот засаглал хүрээнд нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн зорилтот бүлгүүүд, энтрепренерүүдийн төлөөллийг оролцуулсан “Дархан форум” байгуулахаар ажиллаж байна. “Дархан форум-“ыг байгуулах зөвлөлдөх уулзалт Дархан сумын ЗДТГ-ын хурлын зааланд боллоо.
“НАЙРАМДАЛ” төслийн зохион байгуулж буй Дархан форум нь “Нээлттэй засгийн түншлэл”-ийг дэмжиж, засаглалын шинэлэг зарчмуудыг эрхэмлэн, иргэд, орон нутгийн удирдлага хооронд илүү хариуцлагатай, хүртээмжтэй, ил тод, шударга хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэнэ.
Дархан форум нь “НАЙРАМДАЛ” төслийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан ардчилал, засаглалын байгууллагууд, засгийн газар хоорондын зөвлөх байгууллагуудын төлөөлөл болох Олон талт хөгжлийн банк, Европын институциудын стратегийн тусламжтайгаар ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуультай хамтран Дархан-Уул аймагт Сайн засаглалын төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэн, чадавх бэхжүүлэхээр ажиллах болно.