“Уур амьсгалын нөхцөлд тохирсон ухаалаг газар тариалан ба агропренершип” сургалт маань өчигдөр буюу 2022.12.14-нд онлайнаар амжилттай үргэлжиллээ.
Энэ удаагийн онлайн сургалтад:
✅Усалгааны дижитал шийдэл- Лука Звокелж Ph.D, Люблянагийн их сургуулийн биотехникийн тэнхим
✅Хиймэл оюун ухаанд суурилсан хортон шавжийг хянах, урьдчилан таамаглах бүтээгдэхүүн – Матей Стефанчич, EFOS компанийн гүйцэтгэх захирал
✅Алтернатив газар тариалангийн систем- Клейсиари Кристина Ph.D, Грекийн Тессалийн их сургууль,
сэдвээр тус тус ярилцав.
Сургалтдаа идэвхтэй оролцсон та бүхэндээ маш их баярлалаа.