Европын Холбооны санхүүжилттэй НАЙРАМДАЛ төслийн хүрээнд явуулж буй “Уур амьсгалын нөхцөлд тохирсон ухаалаг газар тариалан ба агропренершип” чадавхжуулах сургалтын хоёр дахь өдөр 75 хүн хамрагдсан ба өрхийн тариалан, өвлийн хүлэмж, бордооны зөв хэрэглээний талаар голчлон ярилцлаа.
Өнөөдрийн сургалтад ХАА-н магистр Органик Хөгжил ХББ-ын гишүүн Л. Энхтуяа, контент бүтээгч, хүлэмжийн аж ахуйн зөвлөхүүд болох Эйшли Гладвин, Энхзул Гладвин, Био Ундрага гарааны компанийн технологич Э. Удвал, УГТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан докторант Б. Мөнхбат нар мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
2022.12.13 The 2nd Day of the Capacity Building Workshop