Европын Холбооны санхүүжилттэй НАЙРАМДАЛ төслийн хүрээнд явуулж буй “Уур амьсгалын нөхцөлд тохирсон ухаалаг газар тариалан ба агропренершип” чадавхжуулах сургалтын эхний өдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад ХАА-н салбарын аж ахуйн нэгж, иргэд, мэргэжилтэн, судлаачид зэрэг 80 гаруй оролцогч хамрагдав.
Өнөөдрийн сургалтад Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн академич, ерөнхий нарийн бичгийн дарга, ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн профессор Г.Гантулга (Ph.D), Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал профессор Н.Баярсүх (Ph.D), Глобал партнерс компанийн гүйцэтгэх захирал Б.Гэрэлт-Од, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн профессор Т.Насанжаргал (Ph.D) нар мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.