Мэдээ, мэдээлэл

    Импакт Про-н хамт олон 2022 оны 10-11 сард Европын Холбооны санхүүжилттэй Найрамдал төслийн Европ Дарханы Инновац Энтрепренершип төв (ЕДИЭТ)-ийн захиалгаар “Гарааны бизнесийг чадавхжуулах модуль сургалт -2”-ыг амжилттай хэрэгжүүллээ. Уг чадавхжуулах хөтөлбөрт 30 гаруй аж ахуй нэгж болон хувь хүн доорх 14 сэдвийн хүрээнд хичээл заалгаж, бүлгийн болон ганцаарчилсан бизнес көүчингийн үйлчилгээг цахим болон танхим хосолсон хэлбэрээр авч бизнесээ тодорхой хэмжээнд өсгөх, хөгжүүлэх чадамжтай боллоо. Үүнд:

    • Бизнесийн инновац
    • Энтрепренер сэтгэлгээ
    • Бизнес канвас: санаанаас бизнес рүү
    • Судалгаа шинжилгээг үр дүнтэй хийх нь
    • Стратеги төлөвлөлт
    • Нөөц хуваарилалтын инновац
    • Санхүүгийн төлөвлөлт, ЖДҮ санхүүжилтийн боломжууд
    • Баг бүрдүүлэлт, үр дүнтэй багийн ажиллагаа
    • Оролцогч талуудын хамтын ажиллагааг удирдах нь
    • Маркетинг, брэндинг, борлуулалт
    • Дижитал маркетинг
    • Танилцуулга үр дүнтэй хийх нь /Pitching/
    • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт /Design Sprint/
    • Дижитал шилжилт: Үйл явц, процессын инновац

    Хариулт үлдээнэ үү

    Your email address will not be published. Required fields are marked *

    Post comment