Мэдээ, мэдээлэлОнцлох мэдээ

Европын Холбоо болон Дархан-Уул аймгийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албаны ажилчид, мэргэжилтнүүд, нутгийн удирдлага, их дээд сургууль, судалгааны байгууллага, ЖДҮ, гарааны бизнес эрхлэгчдийг харилцан туршлага солилцох боломжоор хангах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилго бүхий Дархан-Европын бүс нутгийн форумын (ДЕФ) Европ дахь анхны албан айлчлал энэ оны 10 сарын 30-аас эхэлнэ.

НАЙРАМДАЛ төслийн Европын Холбоотой харилцан зөвшилцсөн үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, ЖДҮ эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчид, их дээд сургуулийн төлөөлөгчид, ДЕФ-ын гишүүд, төслийн зөвлөхүүд инновац, ногоон хот, гарааны бизнес эрхлэлт, хурдасгуур зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, туршлага солилцох юм.

НАЙРАМДАЛ төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн 200 орчим төрийн албан хаагч чадавхжуулах сургалтад болон туршлага судлах солилцооны хөтөлбөрт хамрагдах ба энэ удаагийн Европт болох үйл ажиллагаа нь Монголоос оролцох төлөөлөгчдийг чадавхжуулах үндсэн зорилготой.

ДЕФ-ын хамтын ажиллагааны анхдугаар хурал энэ үеэр зохион байгуулагдах бөгөөд хуралд ДЕФ-ын удирдах болон салбар хороодын гишүүд, Европын Холбооны гишүүн улсын төлөөлөгчид, мэргэжилтнүүд, бодлого зохицуулагчид, судлаач нар оролцож инновац, ногоон хот, энтрепренершип, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих тухай болон хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй байдал зэрэг холбогдох бусад асуудлаар нарийн хэлэлцэх юм.

Мөн “Төслийн гарааны төлөвлөлт үнэлгээний тайлан”-г хэлэлцэж, НАЙРАМДАЛ төслийн хүрээнд Европын Холбоо болон Дархан-Уул аймгийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно. ДЕФ-ын 5 салбар хорооны гишүүд аймаг, бүс нутгийн хөгжлийн асуудлаар өөрсдийн саналаа гүйцэтгэх хороондоо хүргүүлэх юм. Хурлын төлөөлөгчид хот, бүс нутаг, их дээд сургууль, аж ахуйн нэгж, ашгийн бус байгууллагууд хоорондын түншлэлийг бий болгох зорилгоор Дархан-Уул аймаг болон ХААИС-АЭБС-ийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, туршлагаа хуваалцана.

Энэхүү айлчлалыг Дархан хотод 2022 оны 6 сарын 27-7сарын 4-ны хооронд зохион байгуулагдсан анхны Тэргүүн туршлага солилцох форумын мөрөөр техникийн дэмжлэг туслалцаа, санхүүжилт судлах сайхан боломж гэж харж байна.

Айлчлалын үеэр ДЕФ-ын хамтын ажиллагааны анхдугаар хурлаас гадна “Тэргүүн туршлага солилцох форум-2”, “Туршлага судлах айлчлал-2” 2022 оны 11 сарын 2-оос 9-ны хооронд Турк, Хорват, Словен улсуудад зохион байгуулагдах юм.

Мөн Найрамдал төслийн “Дархан Европын бүс нутгийн форум”-ын Удирдах хорооны анхны уулзалт Словен улсын Риека хотод 11 сарын 4-ны өдөр хосолсон (цахим болон танхим) хэлбэрээр зохион байгуулагдана. Уг хуралд тус форумын удирдах хорооны гишүүд болох Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын дарга, Дархан сумын засаг дарга, ДУА-ийн ЗДТГазрын дарга, ЕДИЭТөвийн захирал, ХААИС-ын АЭБС-ийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны албаны дарга, ЗӨЕНУК-ын ерөнхийлөгч, ЗӨЕНУК-ын гүйцэтгэх захирал, Бат Солюшн Партнерс ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга, Шунхлай группийн дэд ерөнхийлөгч, Найрамдал төслийн зөвлөх нар оролцоно.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment