Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо – Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх НАЙРАМДАЛ төслийн хүрээнд манай төв дараах үйл ажиллагааг эхлүүллээ.
📣 Бид
- Цаашид тогтвортой хөгжих боломжтой бизнес эрхлэгч – таныг
- Бизнесийн зээлийн шалгуурыг хангахгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэгч – таныг
- Гарааны бизнес эрхлэгч – таныг
- Шинэ санаа бүхий иргэн – таныг 😇💡📈 хайж байна.
Бүртгүүлсэн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдээс
- 100 аж ахуй нэгжийг сонгон олон улсын түвшний бизнесийн сургалтад хамруулна.
- Сургалтад оролцогчдоос 10 аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд 70,000,000 хүртэлх төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлнэ.
- Европын улсуудад туршлага солилцох бизнес аялалд хамруулна.
- Бүртгэлд хамрагдсан оролцогчдод дундын оффисоор үйлчилнэ.
- Гадаад түнштэй хамтран ажиллахад зуучлах, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлж ажиллана.
Үүнээс ч илүү боломжийг бид танд нээж өгнө, та бүртгүүлээрэй.
ЭНЭ ХОЛБООСООР 2022 оны 8 сарын 29-ний 17 цаг хүртэл бүртгүүлнэ үү. (жич: нэг бүртгүүлэгч нэг л удаа өргөдлийн маягт илгээнэ)
Дэлгэрэнгүй мэдээллийг 99891207, 88713710 дугааруудаас авна уу.
Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, ХААИС-ийн АЭБС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац, энтрепренершип төв