Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо –  Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх НАЙРАМДАЛ төслийн хүрээнд манай төв дараах үйл ажиллагааг эхлүүллээ.

📣 Бид

  • Цаашид тогтвортой хөгжих боломжтой бизнес эрхлэгч – таныг
  • Бизнесийн зээлийн шалгуурыг хангахгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэгч – таныг
  • Гарааны бизнес эрхлэгч – таныг
  • Шинэ санаа бүхий иргэн –  таныг  😇💡📈  хайж байна.

Бүртгүүлсэн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдээс

  • 100 аж ахуй нэгжийг сонгон олон улсын түвшний бизнесийн сургалтад хамруулна.
  • Сургалтад оролцогчдоос 10 аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд 70,000,000 хүртэлх төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлнэ.
  • Европын улсуудад туршлага солилцох бизнес аялалд хамруулна.
  • Бүртгэлд хамрагдсан оролцогчдод дундын оффисоор үйлчилнэ.
  • Гадаад түнштэй хамтран ажиллахад зуучлах, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Үүнээс ч илүү боломжийг бид танд нээж өгнө, та бүртгүүлээрэй.

ЭНЭ ХОЛБООСООР 2022 оны 8 сарын 29-ний 17 цаг хүртэл бүртгүүлнэ үү. (жич: нэг бүртгүүлэгч нэг л удаа өргөдлийн маягт илгээнэ)

Дэлгэрэнгүй мэдээллийг  99891207,  88713710 дугааруудаас авна уу.

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, ХААИС-ийн АЭБС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац, энтрепренершип төв

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment