Онцлох мэдээ

2022.11.07
Бизнес аялалын 8 дахь өдөр.
Бид өглөө эртлэн Адовшина хотыг зорив. 7 сард Дархан хотод маань айлчилж байсан Адовшина хотын дарга Тадэ Биочанин хотын захиргааны байрандаа биднийг халуун дотноор хүлээн авч хотынхоо ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Адовшина хот нь 20.000 хүн амтай, жилийн 300 өдөр нартай байдаг, дарсны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, зайрмаг, бага оврын онгоцны үйлдвэрлэлээрээ алдартай. Сүүлийн 8 жилд ажлын байр нь 44% нэмэгдсэн. Ухаалаг газар тариалан, тогтвортой аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа хот юм.
Адовшина хотын сайн туршлагуудаас дурьдвал:

  • Төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагаа маш сайн
  • Төр нь иргэддээ, иргэд нь төрдөө итгэх итгэл өндөр
  • Шууд ардчиллын зарчмаар бодлого, хөтөлбөрөө тодорхойлдог тул бизнесийн таатай орчин маш сайн бүрдсэн. Өөрөөр хэлбэл орон нутгийн бодлогод нийцсэн, иргэд нь олонхоороо дэмжсэн л бол хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулах боломж нээлттэй байдаг
  • Идэвхтэй иргэдийн хөтөлбөр хотдоо хэрэгжүүлдэг. Иргэд төсөл бичээд хэлэлцүүлээд хамгийн олон санал авч дэмжигдсэн төслийг хот хэрэгжүүлдэг
  • Иргэдийн саналаар хэрэгжүүлэх төсөлд хотын төсвийн 1-2% буюу 500.000 еврог зарцуулдаг.
    -Ур чадвар өндөр залуусыг татах хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ментор хөтөлбөр хэрэгжүүлдэг, байшин барих, худалдан авахад нь татварын 50% чөлөөлдөг, хотын захиргаа төрийн удирдах байгууллагад дадлага хийх боломжоор бүрэн хангах гэх мэт олон зүйлийг хуваалцав.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment