Онцлох мэдээ

РИЕКА ХОТЫН КАНТРИДА УСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Цогцолборын захирал Игор Буторац бидэнд маш дэлгэрэнгүй танилцуулга хийв. Нийт 5 усан сантай уг цогцолбор нь усан спортын тамирчдын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангахад зориулагдсан дэлхийн стандартын дагуу тоноглогдсон бөгөөд хамгийн том усан сан нь 2,25м гүнтэй, 25м өргөнтэй, 50м урттай юм.
2008 оноос энэ цогцолборт Европын олон тэмцээн уралдаан зохион байгууллагдсанаас гадна Америк, Англи, Итали гэх мэт олон орны шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулалтаа хангадаг юм байна.
Риека хот 2022 оны “Европын Спортын Хот” болсон бөгөөд спорт аялал жуулчлал маш сайн хөгжсөн хот байна.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment