Онцлох мэдээ

Европын Холбооны санхүүжилттэй НАЙРАМДАЛ төслийн Дархан Европын Форум (ДЕФ)-ын анхны ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ Хорват улсын Риека хотноо яг одоо эхэлж байна.

Уулзалтад Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал, Дархан сумын Засаг дарга, Найрамдал төслийн захирал Т. Тулгаа, ЕДИЭТ-ийн захирал, Найрамдал төслийн зохицуулагч П. Мэнд-Амгалан, төслийн зөвлөх Камлеш Кумар Патак тэргүүтэй 17 төлөөлөгчид болон ДЕФ гишүүд биечлэн оролцож байгаа бол Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Б. Насанбат, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О. Хүрэлчулуун нар бусад холбогдох гишүүдийн хамт Дархан хотоос онлайнаар оролцож байна.

Уулзалтыг ЗӨЕНУК дахь Европын Холбооны мэргэжилтэн Йохим Рот даргалж байгаа бөгөөд уулзалтаар ДЕФ-ын Гүйцэтгэх хорооны гишүүдийг баталж, төслийн цаашид явуулах үйл ажиллагааны чиглэлийг ярилцах юм.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment