ЗАР МЭДЭЭ

Төслийн нэр: Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн шинэлэг тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “НАЙРАМДАЛ” төсөл

Зорилго: Зорилтот төслүүдийн үйл явцад дүн шинжилгээ хийж үр дүн хэрэгжилтийг сайжруулах, хянах, тайлан боловсруулахад чиглэнэ. Зорилтот төслийн хэрэгжилтийн үр дүнгийн тайланг боловсруулахад чиглэнэ.

Төслийн товч агуулга

Найрамдал төслийн зорилт IV хүрээнд одоогоор Дархан-Уул аймагт дараах 6 зорилтот төсөл хэрэгжиж байна:  

•           “Ус хог хаягдал, эрчим хүч (цахим засаглал болон нийгмийн дэд бүтцийг бий болгох)” чиглэлээр шалгарсан 3 зорилтот төсөл

•           Нийгэм,мэдээллийн технологийн энтрепренершип-ийг дэмжсэн 3 зорилтот  төсөл, үүнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслүүдийг хэрэгжүүлэх боломжит зорилтот төслийг боловсруулах мэргэжлийн/техникийн туслалцаа зэрэг багтана. 

Эдгээр төслүүдийн хэрэгжилтийг хянах, үр дүнтэй хэрэгжүүлэх, зөвлөх цаашид авах арга хэмжээний талаар түншүүдэд мэдээлэл хүргэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд лавлагаа болгон ашиглах талаар төслийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.3 дах хэсэгт тодорхой заагдсан.

Үндсэн зорилт:

Зорилтот төслүүдийн тайлан нь (ЗТТ) нь тогтвортой хотуудын зорилгын хүрээнд хотын байгаль орчны нөхцөл байдал, нийт иргэдийн нийгмийн сайн сайхны төлөөх хөгжил дэвшил, инновацын замыг бий болгох үндэс суурь болох засаглал, нийгмийн оролцоо, тэсвэртэй байдал, ногоон хөгжлийн арга барилыг харуулахад чиглэсэн хэрэгжих боломжтой төслийн санаа бүхий тогтвортой, ногоон, ухаалаг хотыг хөгжүүлэхэд чиглэсэн эмхэтгэл, гарын авлага болно.

Зорилтот төслүүдийн тайланд Дархан хотыг тогтвортой хот болгон хөгжүүлэхэд чиглэсэн техникийн дүн шинжилгээ, оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтууд болон тодорхой үйл ажиллагаануудыг тусгаж боловсруулсан байна.Тогтвортой хотын зорилтот төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гарсан үр дүн нь санхүүжилт татах боломжтой томоохон хөрөнгө оруулалтын төслийг боловсруулах, төслийн бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулалтын сан бүрдүүлэхэд шаардлагатай техникийн туслалцааны үндэс суурийг тавина.

Төсөл хэрэгжих байршил: Дархан-Уул аймаг  

Тендерийн бичиг баримт хүлээн авах хугацаа, байршил: 2025 оны 1-р сарын 20-ны  17.00 цаг хүртэл uuganzaya.ts@darkhan.gov.mn хаягаар цахимаар, мөн хэвлэмлээр Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан-ХААИС-ийн байр, 213 тоот, Европ-Дарханы инновац энтрепренершип төв-д хүлээн авна. Төслийн удирдамжийг энд дарж татан авна уу.

Хамрах хүрээ: Монгол Улс, Европын холбооны гишүүн орнууд болон азийн орнуудаас  төсөл хэрэгжүүлэх өндөр ур чадвартай туршлага, чадавхтай  байгууллага, консорциум, баг тэгш эрхтэйгээр оролцох боломжтой.

Тендерийн материал илгээсэн бол +976 70373737 утсаар холбогдож мэдэгдэнэ.“НАЙРАМДАЛ” ТӨСӨЛ

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment