Мэдээ, мэдээлэл

Европын холбооны санхүүжилттэй “Найрамдал” төслийн III зорилт болох Европ-Дарханы инновац, энтрепренершип төвийн үйл ажиллагааны хүрээнд “Уур амьсгалын нөхцөлд тохирсон ухаалаг газар тариалан ба агропренершип” чадавхжуулах сургалт нь талбайн дадлага буюу туршлага судлах аяллаар Улаанбаатар хотод амжилттай үргэлжлээд дууслаа. Аялалд өрхийн хүнсний ногоо тариалагчид болон Дархан-Уул аймгийн ХХАГ-ын мэргэжилтэн, ХААИС-ийн оюутнуудаас бүрдсэн баг газрын гүний дулаан ашигласан өвлийн хүлэмж барих аргачлал, ажиллах зарчим болон агро аялал жуулчлалтай танилцаад ирлээ.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment