Онцлох мэдээ

2022.11.08
Бизнес аяллын 9 дэхь өдөр.
Энэ удаагийн Тэргүүн Туршлага Судлах айлчлалын хамгийн сүүлийн аялалаараа Яата Эмона группийн охин компани болох тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Пивка компаниар зочиллоо.
Пивка компани нь 60 гаруй жилийн түүхтэй, нийт 500 ажилчинтай, жилд 100 сая өндөг үйлдвэрлэдэг, дэлхийн 25 улсад бүтээгдэхүүнээ гаргаж жилд 11,058 тонн тахианы мах зах зээлд борлуулдаг. Группийн хэмжээнд жилийн борлуулалтын орлого нь 58,6 сая евро бөгөөд Словени улсын тахианы мах үйлдвэрлэгч хамгийн томд тооцогддог 3 компаний нэг юм.
Биднийг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Яанез Ребец хүлээн авч компаний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч халдвар хамгааллын өндөр түвшинд үйлдвэртэйгээ танилцууллаа.
Тус компаний 60 хувийг нийт 14 хувьцаа эзэмшигч эзэмшиж үлдсэн 40 хувийг орон нутгийн фермерүүд эзэмшдэг бөгөөд энэ нь үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулахад маш чухал засаглалын бүтэц юм. Төр эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр хяналт тавихаас гадна, бодлогын дэмжлэг (ялангуяа хөрөнгө оруулалтын) үзүүлж ажилладаг. Бусдаар төрөөс хамаараад байх зүйл байхгүй.
Эдний нэг сайн туршлага бол ХАҮТ, хүнс үйлдвэрлэгчдийн холбоо маш сайн ажилладаг. Эдгээр холбоодууд бизнес эрхлэгчдээ чадавхжуулах, их дээд сургуулиудтай холбож ажиллахаас гадна холбоогоороо дамжуулж төрдөө хандаж бодлого эрх зүйн орчноо сайжруулж ажилладаг юм байна.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment