Онцлох мэдээ

2022.11.06
Аяллын 7 дах өдөр
Гайхамшигт Блэд нуурын эрэгт орших Блэд хот руу 1 цаг гаруй явж хүрлээ. https://travelslovenia.org/most-popular-tourist-attractions/ Тус хотын дарга Янаш Файфар захиргааны байрныхаа урд биднийг тосон авч хүндлэв.
Блэд хотын гол орлого нь аялал жуулчлалаас олох орлого. Аялал жуулчлал эрхлэхэд замын хөдөлгөөн зохицуулалт, жуулчны тээврийн тоо толгой, спорт урлагийн арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, хотын тохижилт үйлчилгээний арчилгаа тордолгоо гээд олон ажил хэрэг, тэдгээрээ хэрхэн шийдвэрлэдэг талаарх туршлагаа бидэнтэй харамгүй хуваалцав.
Аливаа хот, суурины жуулчин хүлээж авах хүчин чадал нь оршин суугчдын тоотой шууд хамааралтай байдгийг дурдаж энэ харьцаа 1:1 байх зохимжтой гэв. Блэд хотын хувьд 8000 оршин суугчтай бөгөөд 9000 хүртэл л жуулчин хүлээж авна. Түүнээс олон жуулчин ирвэл хотын иргэдийн амьдралд ихээр нөлөөлж ая тухгүй байдал үүснэ гэв.
Хаа газрын жижиг хот сууринд тохиолддог бэрхшээл болох залуус нь том хот руугаа шилжээд явчихдаг, ажиллах хүч дутагддаг гэнэ. Ахмад настан ихсэж байгаа талаар ярингаа, тус хотод сүүлийн 5 жил оршин суусан, 65-аас дээш насны ахмадуудад орон сууцны байр барьж өгснөө хэлэв. Мөн хүмүүс, иргэд хоорондын харилцааг илүү үр өгөөжтэй, амьдралд ойр болгохын тул хүүхэд багачууд нь ч, идэр залуус нь ч, ахмад настан нь ч нэг дор цугладаг буюу бүх л үеийнхэнд зориулсан төв байгуулсан нь маш амжилттай байна гэв.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment