2022.11.06
Аяллын 7 дах өдөр
Дархан сумын засаг дарга Т. Тулгаa:
Европын Холбооны санхүүжилтээр Дархан хотод хэрэгжиж буй НАЙРАМДАЛ төслийн Тэргүүн туршлага судлах II форум Зүүн өмнөд Европын хотуудад амжилттай үргэлжилж байна. Бид ногоон хот, ухаалаг хот, хог хаягдлын менежмент, цахим шилжилт, тогтвортой аялал жуулчлал гэсэн сэдвүүдээр туршлага судалж байна.