Онцлох мэдээ

2022.11.05
*Бизнес аяллын 6 дахь өдөр.
Өглөө Хорват улсын Риека хотоос гарч Словени улсын Постойна хотод ирсэнээр НАЙРАМДАЛ төслийнхний Словени улс дахь бизнес аялал эхэлсэн юм. Биднийг Словенийн хотуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмина Видмар халуун дотно угтан авлаа. Энэ удаагийн аяллын хөтөлбөр маань голлон “тогтвортой аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх чиглэлээр тэргүүн туршлага судлах юм.
Бид эхлээд 200 жил удам дамжин ирсэн газраа эмийн ургамлын ферм болгон хөгжүүлж буй Андрейка Церквеникийн аж ахуйд зочиллоо. Тэрээр нэлээн хэдэн төрлийн эмийн ургамал, хоолны амтлагч ургамлууд, жимс жимсгэнэ тариалдаг. Түүнийгээ боловсруулаад нухаш, амтлагч, дарс, амин тос зэргийг хийнэ. Ирсэн зочдод аж ахуйгаа нэг бүрчлэн тайлбарлаж үзүүлээд, хийдэг бүтээгдэхүүнүүдээ амтлуулаад зургаа даруулах үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн гол нь тариалж байгаа ургамал ногоо нь эко, амт чанар сайтай, элдэв хиймийн бордоо хэрэглэдэггүй зөвхөн аж ахуйгаасаа гарж байгаа органик хаягдлаараа компост бордоо хийж хэрэглэдэг. Энэ бол хэдэн үеэрээ уламжлан эрхэлж буй аж ахуй бөгөөд тогтвортой аялал жуулчлалын нэг хэлбэр юм.
Дарханд хашаандаа ногоо, жимс жимсгэнэ тарьдаг маш олон айл өрх бий. Ногоо жимсээрээ олон төрлийн салат, чанамал, дарш хийдэг. Гэвч яг органик аж ахуй мөн эсэх эргэлзээтэй. Элдэв химийн бордоо хэрэглээгүй байсан ч хажууханд нь байх нүхэн жорлон, хогийн цэг гэх мэт эрүүл ахуйн шаардлага үл хангах орчин нөхцөл асуудалтай. Гэхдээ шийдэж болох олон арга замууд бий. Үүний нэг нь лабораторийн тестээр химийн бордоо хэрэглэдэггүй нь батлагдсан, эко 00, ил хогийн цэггүй хашаандаа хогоо ангилчихдаг, уламжлал соёл, органик бүтээгдэхүүнүүдээ бусдад сайхан тайлбарлаад үзүүлчихдэг өрхийн тариалан эрхлэгчдийг Аялал жуулчлалын газар бүртгэлжүүлээд гадны болон дотоодын жуулчид ирэхэд дагуулж очиж үзүүлээд тогтсон тарифаар төлбөрийг нь аваад өгөх замаар Ферм турыг хөгжүүлж болмоор. Хорватын махны фермертэй үнэ ойролцоо 12-13 еврогийн төлбөр авдаг юм байна.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment