2022.11.04
Бизнес аялалын 5дахь өдөр
Бид Риека хотын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга, Шинжлэх Ухааны доктор Сржан Скунцагийн зам тээврийн дэд бүтэц, шинэ цогцолборын дахин төлөвлөлтийн талаарх илтгэлийг сонслоо. Доктор Сржан Скунцад Дархан дахь Европ Дарханы Инновац Энтрепренершип төвийн Менторын клубын урилгаа санал болголоо.
Мөн Риека хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн төслийн зохицуулагч Ален Миличевч , төв цэвэрлэх байгууламжийн Ерөнхий менежер Андрей Марокини нар тэргүүн туршлагаасаа хуваалцлаа. Үүгээр НАЙРАМДАЛ төслийн Хорват улс дахь тэргүүн туршлага судлах аялал өндөрлөж байна.