Онцлох мэдээ

2022.11.04
Бизнес аялалын 5дахь өдөр
ХОРВАТ УЛСЫН ХАМГИЙН ТОМ БООМТ БОЛОХ РИЕКА ХОТЫН УСАН БООМТЫН УДИРДАХ ГАЗРААР ЗОЧИЛЛОО.
Тус боомтын орлогч захирал Иван Яакшич, Худалдааны хэлтсийн дарга Райко Юрман нар боомтын үйл ажиллагаа, төлөвлөлтийн талаар танилцуулга хийлээ. Төв болон баруун Европын ихэнх улсуудруу галт тэргээр чингэлэн ачаа тээвэрлэлт хийдэг энэ боомт Хятад, Солонгос, Сингапур, Япон, Австрали гэх мэт олон орны боомттой тээвэр ложистикийн гэрээтэй ажилладаг юм байна.
Хамгийн сонирхол татсан зүйл нь Хятадын Тянжин боомтруу 21 хоногт ачаа тээвэрлэлт хийдэг, дээрх улсуудруу 7 хоногт 2 удаа усан тээвэр гардаг мэдээлэл байлаа. Европруу бараа бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой бизнес эрхлэгчид, Европоос бараа материал (манайхан барилгын материал маш их оруулж ирдэг болсон) импортоор оруулдаг бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн хурдан, хямд ложистикийн сонголт байж болох юм.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment