Онцлох мэдээ

РИЕКА ХОТООС 48 КМ ЗАЙТАЙ КРК АРАЛ ДЭЭР БАЙДАГ 500 ЖИЛ ӨВ УЛАМЖЛАН ЭРХЭЛЖ БУЙ КРЧГОК ПРШУТА ФЕРМЭЭР ЗОЧИЛЛОО.
Фермийн эзэн Роберт Милкович Дейзи мууртайгаа хамт биднийг халуун дулаанаар угтан авч бүтээгдэхүүнүүдээрээ дайллаа. Жилд 600 ширхэг гахайн гуяыг давсалж 12 сарын турш хатаагаад зах зээлд нийлүүлдэг өвөрмөц технологитой. Хүмүүст хэрхэн органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйл явцаа танилцуулаад бүтээгдэхүүнээрээ дайлаад 1 хүнээс 12-13 еврогийн үйлчилгээний хөлс авдаг. Чанараа алдахгүйн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмдэггүй, үндсэндээ жижиг кластер ферм турын сонгодог загварыг бодитоор нь үзүүллээ. Монголчууд бидэнд ХАА, агро жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж бий.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment