Онцлох мэдээ

ИСТАНБУЛ ХОТЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Турк улсад нийт 26 хөгжлийн агентлаг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Үйлдвэрлэл технологийн яамны дэргэдэх Истанбул хотын хөгжлийн агентлаг (ИХА) хамгийн том, үйл ажиллагааны хүрээгээрээ ч далайцтай нь юм. ИХА нь бүс нутгийн хөгжлийг дэмжих, нөөц боломжийг илрүүлэх, хамтын ажиллагааг нь дэмжих гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Хамгийн богино хугацаанд 1 сая долларын хөрөнгө оруулалт босгосон, 3хан жилийн дотор борлуулалт нь 100сая доллараас давсан Unicorn, Decacorn төрлийн компаниудыг бий болгосон хүчирхэг байгууллага бөгөөд мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил, нийгмийн тэгш хүртээмж, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зарчмаар ажиллаж энэхүү амжилтанд хүрчээ. Бизнесийн ийм экосистемийг бий болгоход төр, их сургууль шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал юм гэдгийг тэргүүн туршлага бүхэн бидэнд ойлгуулж байна.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment