Онцлох мэдээ

ИСТАНБУЛ ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН (ХАҮТ) ДЭРГЭДЭХ ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ВТМ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Турк улсын хуулиар бизнес эрхлэгч компани байгуулж хуулийн этгээдийн гэрчилгээ авсан л бол аль нэг ХААҮТ-ын гишүүн болох ёстой бөгөөд бидний зочилсон танхим 700.000 гишүүнтэй, 71 дэд ажлын хэсэгтэй дэлхийд дээгүүрт тооцогддог.
Шинэ үеийн бизнесийг дэмжин бойжуулах зорилгоор IDEA TO BUSINESS төвийг байгуулан ажиллаж байна. Уг төвийн зарим үйл ажиллагаанаас дурдвал:

  1. Бизнес санаа бүхий иргэдийг урьж сургалтад хамруулаад шинэ санааг нь цаасан дээр буулгуулдаг. Хэрэв санаа нь чухал бол инкубацын өмнөх шатанд оруулна.
  2. Санаагаа биежүүлчихсэн боловч зах зээлд гарч чадахгүй байгаа бол яаж компаниа бүртгүүлэх, яаж PPT бэлтгэх, pitch хэрхэн хийх, хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах талаар сургалт, зөвлөгөө өгнө.
  3. Инкубацын үе шатандаа борлуулалтаа хийхэд бэлэн болчихсон компаниудаа бүртгэж 7 хоног болгоны 5 дахь өдөр бизнес уулзалт хийх, сар бүр 1 сэдэв сонгож аваад тэр сэдвээрээ хамгийн мундаг менторыг урьж зөвлөгөө өгүүлэх зэргээр үйлчилгээ үзүүлж шахаж ажилладаг.
  4. Инкубацын дараагийн шатанд компаниа томсгох, дахин шинэ инновац нэвтрүүлэх гэх мэт зорилгоор бизнесүүдтэй хамтран ажилладаг.
    Сүүлийн үед Турк улсад орон зайнаас үл хамааран явагдах (Mobility) бизнесүүд, технологид суурилсан санхүүгийн бизнес, хиймэл оюун ухаан, вертуал орчны тоглоомын чиглэлийн гарааны бизнесүүд түлхүү хөгжиж байгаа юм байна.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment