Онцлох мэдээ


ИСТАНБУЛ ХОТЫН ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
https://www.istac.istanbul/en

ISTAC үйлдвэр нь Истанбул хотын 32 дүүргээс цугларсан хогийг шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг дэлхийд 5-д, Европд 3-т, Туркийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэдэг компани юм.

ISTAC компани нь ангилагдаагүй холимог хогийг 850 хэмд шатааж үнсийг нь хөнгөн хуурай болон нойтон хүндээр нь ялган Турк улсын стандартын дагуу барилгын материалд ашигладаг юм байна.

Истанбул хот нь 16 сая хүн амтай өдөрт 18.000 тонн хог бий болдог тул шатааж эрчим хүч үйлдвэрлэх шийдэл нь эдний хувьд хамгийн тохиромжтой байдаг юм байна. Манай Дарханы хувьд жилд 50.000 гаруй тонн хог үүсдэг тул эх үүсвэр дээрээ ангилан ялгалт хийж, дахин боловсруулагддаг хог хаягдлаа ялган авч эдийн засгийн эргэлтэнд оруулж бага хэмжээний ашиглагддаггүй ахуйн хатуу хог хаягдлыг ландфиллдэж биогаз гаргаж авах замаар шийдвэрлэх нь оновчтой юм.

Тус компаний өмчийн хэлбэр нь Истанбул хотын захиргааны өмчит аж ахуйн тооцоот компани бөгөөд менежментийн хувьд олон давуу талуудтай.

Хариулт үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment