- Турк улсын Мармара мужийн хотуудын холбооны үйл ажиллагаатай танилцав. Мармара мужийн хотуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Найрамдал төслийн ДЕФ-ын гишүүн ноён Самил Арслан нэгдсэн холбооныхоо олон сайн туршлагуудыг бидэнтэй хуваалцлаа. Тус холбоо нь Турк улсын ДНБ-ий 45 хувийг үйлдвэрлэж, нийт хүн амын 1/3 оршин суудаг 11 хотын холбоо юм.
- Истанбул хотын захиргааны дэргэдэх ISBAK IN TURKEY мэдээлэл технологийн компаний үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо. 23 улстай хамтын ажиллагаатай, Турк улсын 43 хотын ухаалаг шийдлийн төлөвлөлтийг боловсруулдаг уг компанитай НАЙРАМДАЛ төслийн хүрээнд Ухаалаг Дархан хотын дизайн төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлэх зорилтот төслийг хамтран хэрэгжүүлэх санал солилцлоо.
- Дархан хотын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох Өег гурилын үйлдвэрийн захирал А.Батсуурь Турк улсын Эрис гурилын үйлдвэрийн бүс хариуцсан гадаад худалдааны менежер Мухамид Аломари нарын бизнес уулзалт болов.
- Их мориг компаний захирал Б.Бадрахмаа Турк улсын Ислэк Гида компанийн захирал Эркан Ислэкэ-тэй бизнес уулзалт хийлээ. Уг уулзалтаар цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. 1 сая өндөглөгч тахиатай Ислэк Гида компани нь өдөрт 600.000 өндөг зах зээлд нийлүүлдэг, сангасныхаа 50%-г боловсруулж газ гаргаж эрчим хүч үйлдвэрлэдэг, 50%-г боловсруулж бордоо үйлдвэрлэдэг бөгөөд Их мориг компаний захирал Б.Бадрахмааг Анталья дахь үйлдвэртээ хүрэлцэн ирж танилцахыг урьлаа.