- “Европын өдөрлөг” 2022 Сүхбаатарын талбайд 5 сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгийн хүрээнд тус сургуульд Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрөөр хэрэгжиж буй “Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь” төслийн танилцуулга хийгдлээ.
- Төсөлд нийт 3 улсын 5 их сургууль оролцож байгаа бөгөөд Унгар улсын Сегедийн Их Сургууль, Финлянд улсын Оулугийн Их Сургууль Монгол улсаас МУИС, Герман Монголын Технологийн Их Сургууль Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн сургууль хамтран хэрэгжүүлж байна.
- Уг төслөөр Монгол улсын хүрээлэн буй орчны бохирдол, түүнийг шийдвэрлэх арга, технологид анхаарлаа хандуулж, хүрээлэн буй орчин судлал, инженерчлэлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтын шилдэг туршлагатай Европын холбооны хоёр сургуулиар дамжуулан энэ чиглэлийн хөтөлбөрийг сайжруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх юм.
- ХААИС-ийн АБС-ийн “Хүрээлэн буй орчны инженерчлэл”-ийн бакалавр, магистрын хөтөлбөр энэхүү төсөлд хамрагдаж байгаа бөгөөд хүрээлэн буй орчны сургалт, судалгааны лабораторийг байгуулах, олон улсын шилдэг сургалтын хөтөлбөрүүдэд анализ хийж сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, төсөлд оролцож буй их сургуулиудтай хамтарсан сургалт, судалгаа явуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, мэдээлэл солилцох, профессор багш нарыг чадавхижуулах замаар хөтөлбөрийн чанарыг сайжруулах юм.