Бидний тухай

Монгол орны аж үйлдвэр, соёл боловсролын томоохон төв Дархан хотын нийгэм, эдийн засгийн хөгжил өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.
2012 онд Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн төвлөрлийг багасгах, дагуул хотуудыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Дархан хотыг 2028 он гэхэд тогтвортой хөгжил, амьдралын чанарыг эрхэмлэсэн, үндэсний жишиг “ухаалаг, ногоон хот” болгон хөгжүүлэх шийдвэр гаргасан.

Сүүлийн жил үүдэд үйлдвэр, уул уурхайн салбарын бүтээн байгуулалтын Дархан хот төдийгүй бүс нутгийн хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоот засаглал, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байна.

НАЙРАМДАЛ төсөл нь Европын Холбоо Дархан хотын хамтын ажиллагааг бэхжүүлж, дээр дурдсан нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаас гадна үндэсний хэмжээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд хөгжүүлэх “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэн, төвлөрлийг сааруулах бодлого”, орон нутгийн хэмжээнд Дархан-Уул аймгийг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Ухаалаг Дархан” хөтөлбөр, байгаль орчин нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн дунд хугацааны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, “Дархан-Уул аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдан хэрэгжих юм.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Хамтын ажиллагааны олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар Дархан-Уул аймаг, Дархан хотын нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжиж, Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.

null

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Инновац, ногоон хөгжил, энтрепренершип, гарааны бизнесийн чиглэлээр тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Европын Холбооны хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор бүс нутгийн хөгжлийг дэмжих “Дархан-Европын бүс нутгийн форум (ДЕФ)” байгуулна.

null

ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЗАСАГЛАЛ

Орон нутгийн засаглалд иргэд, нийгмийн зорилтот бүлгийн оролцоог хангах зорилго бүхий үйл ажиллагааны доороос дээш чиглэсэн зарчимд суурилсан Дархан форумыг байгуулна.

null

ЕВРОП-ДАРХАНЫ ИННОВАЦ, ЭНТРЕПРЕНЕРШИП ТӨВ

Энэ төв нь Дархан хотын одоогийн дэд бүтцийг ухаалаг, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар орон нутаг дахь төрийн үйлчилгээг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадвартай санхүү, эдийн засгийн механизм бий болгож энтрепренершипийг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх гарааны бизнесийн орчин нөхцөл бүрдүүлэх зорилготой ажиллана.

null

ЗОРИЛТОТ ТӨСЛҮҮД

Дижитал эдийн засгийн шилжилтийг хурдасгах, тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэх, залуу энтрепренерийг дэмжих, ажлын байр бий болгох зорилтот төслүүдийг хэрэгжүүлнэ.

null

ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • Дархан Европын бүс нутгийн форумын хамтын ажиллагааны уулзалт 6
  • Туршлага судлах айлчлал 12
  • Солилцооны хөтөлбөр 4

null

ИРГЭДИЙН ОРОЛЦООТ ЗАСАГЛАЛ

  • Дарханы төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт 6
  • Дарханы удирдах ажилтнууд болон иргэдийн шуурхай зөвлөгөөн 10
  • Цахим засаглалын нэгдсэн платформ 1
  • Дархан форумыг сурталчлан таниулах нөлөөллийн аян 3

null

ЕВРОП-ДАРХАНЫ ИННОВАЦ, ЭНТРЕПРЕНЕРШИП ТӨВ

  • Нийгэм, технологийн салбарын энтрепренерүүдэд зориулсан ерөнхий болон мэргэшүүлэх сургалт 10
  • Энтрепренерүүдэд гарааны хөрөнгө оруулалт болон техникийн дэмжлэг 10
  • Шилдэг энтрепренер шалгаруулалт 1
  • Вэбсайт болон маркетинг хөгжүүлэлтийн платформ 1
  • Шалгарсан энтрепренерүүдийн Европын Холбооны улсад хийх албан айлчлал 2

null

ЗОРИЛТОТ ТӨСЛҮҮД

  • Ус, хог хаягдал, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, хотын ногоон хөгжлийг дэмжсэн зорилтот төсөл 3
  • Нийгмийн хөгжил болон мэдээллийн технологид суурилсан
    энтрепренершипийг дэмжсэн зорилтот төсөл 3

ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ХУГАЦАА

3 жил

ХАМРАХ ХҮРЭЭ

Монгол улс, Дархан-Уул аймаг;
Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагуудын консорциумын 12 гишүүн улс орнууд

САНХҮҮЖИЛТ

Европын холбоо: 2,850,000 евро
Төслийн түншлэгч талууд: 150,000 евро

ТӨСЛИЙН ТҮНШЛЭГЧ ТАЛУУД